Төв цэвэрлэх байгууламжинд нас барсан 4 хүний үхлийн шалгаан юу байв

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг сорох, шахах хоолойн насосны станцад өчигдөр буюу 2019.04.16-ны өдрийн 16:00 цагийн орчимд албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордож дөрвөн хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Тус хэрэгтэй холбогдуулан өчигдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулагдсан ба ажлын хэсэг Төв цэвэрлэх байгууламжид болсон ослын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан:

Нөхцөл байдалтай холбоотой албан ёсны мэдээллийг хүргэж байна.

НЗД-ын захирамжаар Төв цэвэрлэхэд гарсан осолтой холбогдуулан шуурхай ажлын хэсэг байгуулагдаад байна. Энэхүү ажлын хэсэг гарсан осолд дүн шинжилгээ хийж, зохион байгуулах үүрэг бүхий юм. Үүнд БХБ, МХЕГ гэх мэт мэргэжлийн бүх байгууллагыг оролцуулсан ба байгууллагууд юуны учраас ажилчид амь насаа алдсан болон нас барсан ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа.

Төв цэвэрлэх байгууламжийн насосны станцыг 48 цагийн дотор хэвийн горимд шилжүүлэн ажиллахаар мөн төвлөрч байна.

Өчигдөр болсон нөхцөл байдлаас үүдэж одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжид 50-60 сантиметрийн хэмжээтэй зузаан лаг хуримтлагдаад байна. Эдгээр лагийг шингэлж, зайлуулах ажлыг яаравчлан хийж байна.

+ There are no comments

Add yours