Ухаантай паразитууд

Тvvх 1.
Нэг тийм хэдгэнэ байдаг. 1 мм ч хvрэхгvй биетэй, тэрээр аалзыг хазаж муужруулаад өндгөө биед нь суулгана. Энэ ендег нь аалзыг дотроос нь аажмаар иддэг. Эхлээд vхэлд хvргэхгvй биеийн хэсгvvдийг иднэ, тэгснээр тэр аалз нь хэдгэнийн өтийг том болтол удаан амьдарч, бас хамгийн гол нь шинэ махаар хангана.

Тvvх 2. 
Бас нэг паразит байна. Тэр паразит дун хорхойнд өндөгөө суулгана. Өндөг нь дун хорхойн мэдрэлийн системийг нь ашиглан, тvvнийг ил газар мөлхvvлэн гаргаж, эврээрээ “хоое, би энд байна. Барихуу даа, барихуу даа?” гэж анч амьтдыг даллана. Ихэвчлэн шувуу тvvнийг харж, барьж иднэ, ангаахайндаа аваачиж өгнө. Ингээд паразит шинэ эзэнтэй болж, тvvнийг сайхан иднэ.

1-р тvvхэнд гардаг хэдгэнэтэй төстэй хvмvvс Монголд зөндөө байна. Дотоод гадаадын хамаагvй. Тэд Монголчуудыг сайн хошгируулж, сайхан юм амлаж, ухаан алдуулаад, хорт төлөвлөгөөгөө явуулж эхэлнэ. Ард тvмэн тvvнийг мэдэхгvй, яагаад гэвэл тэд эхлээд олны нvдэнд тэр дороо харагдахгvй хэсгvvдийг иднэ, хулгайлна. Vvнийгээ дуусахаар Монгол улсыг элгээр нь хэвтvvлэх хэсгийг идэж эхэлнэ. Энэ vед ард тvмэн хорхойд идvvлээд байгаагаа мэдрэх боловч, ихэд оройтсон байна. Ард тvмэн хvч сульдан, доройтсон байна. Ийм өтний эсрэг хvчтэй антибиотик л хэрэгтэй байх даа.

2-р тvvхэнд гардаг паразит бас Монголд их бий. Тэд жишээлбэл, жиргээчид хэмээх “дун хорхой”- д өндөгөө суулгана. Тэдний хямдхан мэдрэлийн системийг ашиглаж, дуртай юмаа буруулна, өөрсдийнх нь адил ардын эсрэг турхирна. Тэд нь ч байдаг чадлаараа ” даллана” хашгирна. Тvvнийг нь мэдээж албаар тавьсан урхи гэдгийг нь мэдэхгvй ард тvмний хэсэг vмхэнэ. Ингээд л улам олон хvний “мэдрэлээр” тоглон, цусыг нь сорно доо. Хvvхдvvдийнх нь цусыг сорохоо бас мартахгvй ээ. Ухаантай паразитууд.

Г.ГАНЗОРИГ

+ There are no comments

Add yours