“Капитал” банкны хохирогчид Монголбанкнаас шаардлагынхаа хариуг авлаа

“Хохирогчдын нэгдсэн холбоо” ТББ “Капитал” банканд 20 саяаас дээш төгрөгийн хадгаламж эзэмшигч иргэд нэгдэн энэ сарын 10-нд Монголбанк болон АТГ-т шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагынхаа хариуг авахаар өнөөдөр мөн Монголбанкны гадаа цугласан юм.

Энэ үеэр хадгаламж эзэмшигчдийн төлөөлөл “2000-аад онд Хадгаламж, зээлийн хоршоод дампуурсан тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооноос “ХЗХ-оод ийм өндөр хүүтэйгээр мөнгө хадгалаад ашиггүй ажиллана, дампуурах эрсдэлтэй. Гэтэл Монголбанк “Капитал” банканд асуудал үүссэнийг нууж байсанд гомдолтой байна. Энэ банканд дөрвөн жилийн өмнөөс асуудал үүсч эхэлсэн байна. Гэтэл харилцагчдад юу ч хэлээгүй. Асуудал байгаа шүү гэж хэлсэн бол бид мөнгөө хадгалуулах байсан уу. А.Ундармаа гэдэг хүн дампуурч байгаа банкаа сэргээх гэж УИХ-ын гишүүн болсон юм байна” гэдгээ илэрхийлж байсан юм.

“Хохирогчдын нэгдсэн холбоо” ТББ дараах мэдэгдлийг Монголбанканд хүргүүлсэн юм. Тус шаардлагад:

  • Татан буулгаж байгаа нийт хадгаламж эзэмшигчдийн /20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй/ нэрс болон хохирлын хэмжээг гаргаж өгөх
  • Чанаргүй зээлдэгчдийн нэр болон зээлийн хэмжээ, төлөх хугацаа, барьцаа хөрөнгүүдийн талаар мэдээлэл өгөх
  • “Алтжин” худалдааны төвийн захирал Г.Алтан, Эдуард Сүрэн гэх этгээдүүд тус банкинд маш их хэмжээний мөнгөн дүнтэй хадгаламжтай байсан. Түүнийгээ банк татан буух гэж байгаа сургаар жижиглэн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламж болгон бусдын нэр дээр шинээр данс үүсгэсэн талаар мэдээлэл өгөх.
  • Монголбанк татаж бууж байгаа “Капитал” банкны үйл ажиллагаа нь 2015 оноос хойш доголдоод байхад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар мэдээлэл өгөх
  • “Капитал” банкны хувьцаа эзэмшигчдийн нэрс нийт актив, бүртгэлтэй хөрөнгүүдийн жагсаалт гаргаж өгөх гэх мэт шаардлага хүргүүлжээ.

image

image

+ There are no comments

Add yours