Татварын буцаалт авах эсэхээ регистерийн дугаараараа шалгах боломжтой

Анх удаа хувьдаа орон сууцны барилга барьсан, худалдан авсан эсвэл оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах эрхтэй. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.12-т зааснаар

Уг хуулийн дагуу иргэд өнгөрсөн онд төлсөн татвараас хөнгөлөлт эдлэх боломжтой бөгөөд материалаа энэ оны хоёрдугаар сарын 15-ны дотор бүрдүүлэн өгсөн билээ. Иймд Татварын ерөнхий газрын цахим хуудаст 2018 онд хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдан буцаан олголт авах иргэдийн жагсаалт нийтлэгдсэн байна. Таны нэр уг жагсаалтанд орсон эсэхийг ЭНД дарж регистерийн дугаараа бичин шалгах боломжтой. Одоогоор татварын буцаан олголт хэзээ өгөх нь тодорхойгүй байна.

+ There are no comments

Add yours