Мөрийтэй тоглоомын газраас их хэмжээний хар тамхи хураав

Хан-Уул дүүрэгт байрлах хууль бусаар үйл ажиллагаагаа явуулдаг мөрийтэй тоглоомын газраас дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдүүдийг саатуулжээ.

Тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хууль бус мөрийтэй тоглоомын газарт тагнуулын байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулсан аж. Шалгалтын үеэр тухайн газраас их хэмжээний хар тамхи илрүүлэн, 10 гаруй иргэнийг баривчилсан байна. Дээрх тоглоомын газарт үйлчлүүлж байсан иргэдэд нэгжлэг явуулахад их хэмжээний сэтгэц нөлөөт бодис илэрсэн тул 10 гаруй иргэнийг шалгахаар авчээ.

+ There are no comments

Add yours