Х.Бат-Ялалтыг бусдыг заналхийлсэн хэрэгт буруутган шалгаж эхэлжээ

Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт цагдаагийн байгууллагад дахин нэг хэргээр шалгагдаж  эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан  Л.Эрдэнэчимэг Эрүүгийн цагдаагийн газарт Х.Бат-Ялалтад дарамтлуулсан гэх утга бүхий өргөдөл өгчээ. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа аж.

Дээрх хэрэгт холбогдуулан Х.Бат-Ялалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6-д заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.  Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйл бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэх зүйл ангид буруутган шалгаж байна.

Мөн Х.Бат-Ялалтыг Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулгын нас барсан хэрэгт буруутган шалгаж байгаа. Талийгаач цагдаагийн ар гэрийнхний өргөдлөөр Х.Бат-Ялалтад Эрүүгийн хуулийн 21.8, 21.9-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Түүнийг хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх, 21.9 дүгээр зүйл буюу мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах хэрэгт буруутган шалгаж буй юм.

+ There are no comments

Add yours