ТҮЦ машинаас эд хөрөнгийн бүртгэлийн хоёр төрлийн лавлагааг авдаг боллоо

Монгол Улсын Засгын газар, Дэлхийн банкнаас хамтран хэрэгжүүлж байгаа “Ухаалаг Засаг” төслийн хүрээнд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын баримт бичгийг цахимжуулах ажлыг Архангай аймагт энэ онд хийж дуусгалаа.

Тус аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс эд хөрөнгийн бүртгэлийн 18098 ширхэг хувийн хэрэг материал буюу 503487 ширхэг хуудас цаасан нотлох баримтыг цахимжуулан, бүртгэлийн үйлчилгээг онлайн горимд бүрэн шилжүүлсэн байна.

Архивын цаасан баримтыг цахимжуулж нэгдсэн мэдээллийн систем бий болсноор эх нотлох баримтын хадгалалт хамгаалалт сайжрахын зэрэгцээ эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ иргэдэд зардал багатай хүртээмжтэй хүрэх боломж нэмэгджээ.

Ийнхүү цахим болсноор иргэд эд хөрөнгийн хоёр төрлийн лавлагааг ТҮЦ машинаас авахаас гадна Монгол орны аль ч өнцгөөс өөрийн эд хөрөнгийн мэдээллийг бүрэн авах боломжтой болов.

+ There are no comments

Add yours