Өнөөдөр болох үйл явдлын тойм

07:00 цагт Жаргалантын амаас эхлэн зэрлэгшсэн нохой устгалын ажил явагдаж эхэлнэ. Нийслэлийн Байгаль орчны газар , Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хот тохижилтын газар хамтран хэрэгжүүлж байна.

09:45 цагт НЭМҮТ-д Дэлхийн 00 өдөрт зориулсан өдөрлөг болно.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2013 онд хөрсний бохирдлын байдалд хийсэн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд гэр хорооллын 370 өрхийн бие засах газрын 50.2 хувь нь доторлогоогүй нүхтэй буюу бохироо хөрсөнд шууд шингээдэг. Зөвхөн 14 хувь нь соруулж зайлуулдаг, 45.4 хувь нь бохир усаа нүхэн жорлондоо хийдэг гэсэн судалгаа гарчээ. Үүнээс шалтгаалан 5 хүртэлх насны хүүхдийн дундах суулгалт өвчний тархалт буурахгүй байна.

10:00 цагт МУИС-ын Улс төр судлалын тэнхим, Конрад Аденауэрын Сантай хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын төрийн байгуулал дахь засаглалын институтын талаархи судалгааг танилцуулах хуралд Туушин зочид буудалд болно.

11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийнэ.

13:00 цагт Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнд Бэлгийн хүчилхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр өмгөөлөгчдөд сургалт зохион байгуулна.

 

+ There are no comments

Add yours