Шинэ мэдээ Гудамжинд явж байсан дөрвөн иргэнийг шалтгаангүй хутгалж, гэмтээжээ   ...:: murch.mn ::...    “Уудам Монгол” ахлах сургуулийн сурагчид хоолондоо хордож ХӨСҮТ-д хүргэгджээ   ...:: murch.mn ::...    Гэр бүлээрээ мансуурдаг этгээдүүдийг шалгаж байна   ...:: murch.mn ::...    ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг суллажээ   ...:: murch.mn ::...    Түрээсийн сурах бичгүүдийг хэвлэж эхлээгүй байна   ...:: murch.mn ::...    “Төв аймгийн замд гарсан ослын улмаас хоёр хүний биеийн байдал хүнд байна”   ...:: murch.mn ::...    Есдүгээр сарын 13-нд БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд ажиллахгүй   ...:: murch.mn ::...    ЗТХЯ-ны газрын дарга Д.Доржхандыг авлигын хэргээр цагдан хорьжээ   ...:: murch.mn ::...    Налайхын шинэ замын хөдөлгөөнийг 10 дугаар сарын 25-нд нээхээр төлөвлөжээ   ...:: murch.mn ::...    Н.Цэрэнбат: Ноён уул орчимд өгсөн 12 лицензийг хэрхэн олгосныг шалгана   ...:: murch.mn ::...   

“Хулхи” хурандаа

Мөрч

Тэр монголдоо нэр хүндтэй улс төрч. Тэр бас Монгол Улсын Ерөнхий сайд. Тэр бас нэг намын лидер. Тэр бас маш сайн техниктэй “бизнес эрхлэгч”. Тэр маш сайн тохиролцогч, тэр мэдрэмжтэй хөрвөгч гэвч тэр бол “хулхи” хурандаа. Учир нь тэрбээр цэргийн байгууллагад ахлах офицер цолтой ажиллаж байсан хэдий ч цэргийн дээд цол Хурандааг дүрэм ёсоор аваагүй нэгэн. Тиймээс түүний хурандаа цолтой фото зураг гарч ирэх бүр армийнхан намсхийн ичингүйрдэг. Арга ч үгүй, хурандаа цолыг “харандаа” байж авдаггүй учир.

Цэргийн бол тавагтай хоол,тас зассан хэсэг бусаг хүмүүсийн мөрөөдлөөр тэнгэр рүү тэмүүлэгч нэгний мөрөн дээр “наалддаг” зүйл биш. Тэр цолыг албанд нь ажиллаж, алив сайн муу бүхнийг үүрч, туулж, албаныхаа төлөө шаналж, дэмжиж, шатаж, бас оргилж явж авдаг цол. У.Хүрэлсүхийн хурандаа цолны талаар учир мэдэх олон хүн нэг л зүйлийг өгүүлдэг.

Тэд нэг л зүйлд санал нэгддэг. Энэ талаар олон жишээ дурдаж болох ч оновчтой ганцыг дурдахад, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, “Би цэргийн хүн байсан. Цэрэг байсан хүний ч хүү. Цэрэг хүн ямар байдгийг би мэднэ. Хүрэлсүх өөрийгөө цэргийн хүн, хурандаа цолтой гэж ярьж, зургаа авахуулах дуртай. Яахав, УИХ-ын гишүүд чинь Таван толгойн цэргийн баазад хоёр өдөр бай буудаж, архи ууж байгаад цол нэмдэг. Тэгэж л хурандаа болсон. Ямартаа ч цэргийнхэн дотор өргөсөн тангараг, үерхсэн нөхдөөсөө урвадаг, шарвадаг хөгийн новш байдаггүй юм. Хүрэлсүх үхсэнийх нь хурандаа байдаг юм. Монгол цэргийн нэр хүндтэй дүрэмт хувцсыг дахин өмсөх эрх энэ хүнд байх ч үгүй….”  гэж залуу.сом сайтад “У.Хүрэлсүх бол топор нэртэй тагнуулч муужгай” гэсэн гарчигтай ярилцлага өгч байв.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Иргэний Өнцөг