МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдахаар болжээ. Удирдах зөвлөл энэ удаагийн хурлаараа Бага хурлынхаа товыг зарлана гэж эх сурвалж мэдээллээ. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохдоо “Удахгүй намынхаа Бага хурлыг хуралдуулж хариуцлагын асуудал ярина. Би Ерөнхий сайдаар томилогдоод нэг жил болж байна. Томилогдохдоо эдийн засгаа сэргээх, төрийн албаны хариуцлагыг сайжруулах зорилт тавьсан. Эдийн засгийн байдал дээшилсэн. Харин нөгөө зорилт нь хангагдахгүй байгаа. Тиймээс тун удахгүй МАН асуудлаа ярина. Энэ Засгийн газар цаашид ажиллах ёстой эсэхийг ч ярина. Намын гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр намынхантайгаа хариуцлага ярина. Болохгүй бол ард түмнийхээ дэмжлэгийг авна. Тэгээд бүр болохгүй бол би өөрөө огцорно” хэмээн хэлсэн юм.

+ There are no comments

Add yours