Шөнийн тарифын хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журам 2018 оны арваннэгдүгээр сарын нэгнээс эхлэх гэж байна. Харин дуусах хугацаа нь 2019 оны дөрөвдүгээр сарын нэгнийг хүртэл үргэлжилнэ.

Шөнийн тарифын хөнгөлөлтөд ахуйн зориулалтаар цахилгаан эрчим хүч хэрэглэж байгаа айл өрхүүд хамрагдана. Харин аж ахуйн  нэгжүүд хамрагдах боломжгүй ажээ

Шөнийн тарифын хөнгөлөлтийн хамрах хүрээ, хувь:

Нийслэл Улаанбаатарт

  • 220 В-д холбогдсон хэрэглэгчийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100%, түүнээс дээш хэрэглээг 50 хувь,
  • 380 В-д холбогдсон хэрэглэгчийн орой, шөнийн цагаар хэрэглэсэн 1,500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100%, түүнээс дээш хэрэглээг 50 хувиар хөнгөлөх аж.

Аймгийн төв 10,000-аас дээш хүн амтай сууринд хүчдэлийн түвшин харгалзахгүйгээр 50% хөнгөлөх журамтай байна.

Нийслэлийн найман дүүрэг болон аймгийн төвүүд, 10,000-аас дээш хүн амтай сум, суурин газруудад шөнийн цагаар 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны хэрэглээг хөнгөлөлттэй тооцох юм.

Шөнийн тарифт хамрагдахад зөвхөн хоёр тарифт тоолууртай байх шаардлагыг тавьж байгаа. Ингэснээр тухайн хэрэглэгчийн өдрийн болон шөнийн хэрэглээг ялгаж тооцно. Энгийн буюу нэг тарифт тоолууртай болон тоолуургүй, задгай хэрэглэгчийн хувьд шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдахгүйг албаны хүн хэлж байна.

Шөнийн тарифт холбогдохын тулд 11 дүгээр сарын нэгнээс өмнө цахилгаан эрчим хүчний өр төлбөртэй бол барагдуулсан байх хэрэгтэй. 

Мөн хашаандаа айл буулгасан бол  хэрэглэгч өөрөө хүсвэл 2 тарифт тоолуур, холболтын утсаа аваад, хашааны эзний зөвшөөрөлтэйгээр манайд хандаж болно. Ингэснээр цахилгааны төлбөр тус тусдаа бодогдох боломжтой аж. Гэхдээ хашааны эзний буюу үндсэн хэрэглэгчийн төлбөрийн баримт дээр бичигдэх ажээ.

АЙЛ ӨРХӨД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ

/Айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно/

Хэрэглэгчдийн ангилалХэмжих нэгжТариф /НӨАТ-гүй/
1Энгийн тоолууртай

а

Сарын нийт хэрэглээний 150 кВт.ц хүртэлх хэрэглээгТөг/кВт.ц110.28

б

Сарын нийт хэрэглээний 151 кВт.ц болон түүнээс дээшхи  хэрэглээгТөг/кВт.ц130.08
22 тарифт тоолууртай

а

Өдрийн хэрэглээ /өглеөний 06.00 цагаас шөнийн 21.00 цаг хүртэл/Төг/кВт.ц116.18

б

Орой, шөнийн хэрэглээ /оройн 21.00 цагаас өглөөний 06 00 цаг хүртэл/Төг/кВт.ц88.98
3Сарын суурь тарифТөг/сар2,000.00

АХУЙН ТООЛУУРГҮЙ ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭГЧДИЙН ТӨЛБӨР ТООЦОХ САРЫН ДУНДАЖ ХЭРЭГЛЭЭ

/Ахуйн тоолуургүй цахилгаан хэрэглэгчдийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно/

АнгилалХэмжих нэгжСарын хэрэглээ
1Айл өрхкВт.ц350

+ There are no comments

Add yours