20.000 км-ыг цахилгаан машинаар…

Польшийн нэртэй туйл судлаач Марек Каменский  цахилгаан машинаар 20.000 гаруй  км аялахаар төлөвлөжээ. Уг аялал нь Польшоос Орос,  Монгол, Хятад, Солонгос Япон хүртэл үргэлжлэх юм.

Тэрээр хэлэхдээ “ Цахилгаан машин бол зөвхөн хот дотор явах тээврийн хэрэгсэл биш. Түүгээр аялах нь сонирхолтойгоос гадна  байгальдаа ээлтэй  эко аялах боломжтой юм. Дэлхийн хэмжээнд агаарын бохирдлын талаар маш их ярьж байна. Агаарын бохирдлын 70 хувийг машинаас гарч байгаа утаа эзэлдэг. Би цахилгаан машинаар аялах нь байгалиа хайрлаад зогсохгүй хямдхан зардлаар 20.000 гаруй  км-ыг  туулан аялаж болохыг хүмүүст ойлгуулахаар хичээж байна. Бид өдөр дутамдаа цахилгаан машин унаж болохоос гадна аялах боломжтой шүү гэдгийг харуулж байгаад үнэхээр сэтгэл хөдлөж байна” хэмээн ярьсан юм.  Марек Каменский одоогоор 10.000 км замыг цахилгаан машинаар туулаад байгаа бөгөөд өчигдөр орой Монгол улсад иржээ. Аялалын явцад гарч байгаа бүх зардлыг өөрөөсөө гаргаж байгаа төдийгүй ямар нэгэн ивээн тэтгэгч байхгүй гэдгийг тэрээр онцолсон юм.

Сэтгүүлч: Цахилгаан машин нэг цэнэглээд хичнээн км явах боломжтой вэ?

Каменский : Зориулалтын станц дээр цэнэглэх юм бол 1цаг цэнэглээд 300 км явах боломжтой. Өөр газар цэнэглэхээр болбол 15 цаг цэнэглэж байж 300 км явах боломжтой.

Сэтгүүлч: Зориулалтын цахилгаан станц хэр олон байдаг вэ. Аялалын явцад цэнэг дуусах гэх мэт ямар нэгэн асуудал гарсан уу.

Каменский: Зориулалтын цахилгаан цэнэглэдэг станцууд их олон байдаг учраас  тийм асуудал гараагүй л байна. Саад гэх юм бол зам бартаа болон нүхтэй байх юм их удаан явах асуудал гарсан. Хэрвээ зам ямар нэгэн асуудалгүй бол тийм асуудал гарахгүй.

Сэтгүүлч: Одоогоор хэдэн төгрөгний зардал гарсан вэ?

Каменский: Яг хэдэн төгрөг гарсан талаар мэдэхгүй байна. Зөвхөн буудалд хоносон болон хоол унд гэх ахуйн зардал гарсан. Барагцаалвал 500-600 мянган евро гарсан байх. Хэрвээ бензин хийгээд аяласан бол үүнээс ч их зардал гарах байсан байх шүү.

Сэтгүүлч: Цахилгаан машин хэдэн төгрөгний үнэтэй байдаг вэ?

Каменский: Миний унаж байгаа машин бол 330 мянган евро-гийн үнэтэй Nissan LEAF маркийн  уг цахилгаан машиныг Nissan Компани 2 жилийн хугацаатайгаар надад өгсөн.

Сэтгүүлч Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours