80 сая жилийн насжилттай олдворыг хадгалж байсан иргэнийг шалгаж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн 80 сая жилийн насжилттай динозаврын олдворыг хууль бусаар олж аван хадгалж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна. Уг хэргийг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.  Олдворыг  ШУА-ийн харьяа Палеонтологийн хүрээлэнд хүлээлгэн өгсөн гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлжээ. 

+ There are no comments

Add yours