Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 9,53 хувиар өсчээ

Байгаль орчин, аялал  жуулчлалын яамнаас Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын статистик мэдээллийг танилцуулжээ. Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын хилээр нэвтэрсэн нийт зорчигчдыг албан, хувийн, жуулчин, ажиллах, дамжин өнгөрөх, суралцах,байнгын оршин суух  бусад зорилгоор гэж найман төрөлд ангилдаг байна. Эдгээрээс албан, хувийн, жуулчин, дамжин өнгөрөх болон бусад зорилгоор гэсэн таван төрлийг гадаадын жуулчин гэсэн ангилалд хамруулдаг ажээ.

Энэ оны эхний таван сарын байдлаар Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 2017 онтой харьцуулахад 13 мянга 553-аар буюу 9,53 хувиар өссөн байна. Энэ хугацаанд аялал жуулчлалын салбараас 139 сая ам.долларын орлого манай улсад  оруулсан тухай мэдээлжээ. Түүнчлэн АНУ, Япон, Их Британи, Казакстан, Канадаас ирж буй жуулчдын тоо буурсан дүнтэй гарсан аж.

+ There are no comments

Add yours