Нөхөн болон дахин сонгууль 11 аймгийн 24 суманд явагдана

Ирэх сарын 24-нд зарим аймаг, суманд нөхөн сонгууль явагдана. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Сонгуулийн хуулийн дагуу улсын хэмжээнд нөхөн болон дахин сонгууль явагдана. Сонгуулийн бэлтгэл ажлын 50 хувийг хангасан бөгөөд нэр дэвшигчдэд ирэх сарын 02-ны өдөр үнэмлэхийг нь гардуулж өгөх юм байна.

Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 6-22 хүртэл 17 хоног үргэлжилж, 24-ны өдөр санал хураалт явагдана. Төлөөлөгч нь нас барсан болон хуулийн дагуу төрийн албанд шилжсэн, өөр орон нутаг руу шилжсэн, өөрөө хүсэлтээ гаргасан зэрэг шалтгаануудын улмаас аймаг, сумдын ИТХ-д нөхөн сонгууль явуулахаар болжээ.  Нөхөн болон дахин сонгууль 11 аймаг, 29 сумын 43 хэсэгт явагдана. Одоогоор нийт 83 нэр дэвшигч бүртгүүлжээ.

Сумын ИТХ-ын нөхөн сонгууль 11 аймгийн 24 сумын 29 тойрогт 57 нэр дэвшигч өрсөлдөх аж. Тэдний 53 нь намын төлөөлөл бол дөрөв нь бие даан нэр дэвшигч гэв. Харин аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль хоёр аймгийн хоёр тойрогт явагдана.  Нөхөн болон дахин сонгуулийг автомат системээр явуулж сонгуулийн дүнг шууд дамжуулна гэдгийг  Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдлээ.

+ There are no comments

Add yours