С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг цагдан хорих хугацааг сунгах эсэхийг 15 цагт шийднэ

Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг тус бүр 45 хоног цагдан хориод байна.

Тэднийг нэг сар цагдан хорих хугацааг энэ сарын нэгний өдөр дахин 15 хоногоор сунгасан шүүхийн шийдвэр гарсан. 15 хоног өнөөдөр дуусгавар болж байна. Тиймээс тэднийг дахин үргэлжлүүлж хорих уу, суллах уу гэдгийг шийдэх шүүх хурал өнөөдөр 15 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байна.

Тэдэнтэй хамт баривчлагдсан Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсанг энэ сарын 01-нд  батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэр шүүхээс гаргасан билээ.

+ There are no comments

Add yours