Цацрагтай харьцаж ажилладаг хүмүүсийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн хэмжээнд цацрагтай харьцан ажиллаж буй ажиллагчдын мэргэжлээсээ шалтгаалан авч буй шарлагын тунд урьдчилан сэргийлэх хяналтыг 2018 оны дөрөвдүгээр сарын 25-наас 30-ны өдрүүдэд хийж гүйцэтгэжээ.

Хяналтаар цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй 154 байгууллагын 728 цацрагтай ажиллагчдын хувийн тунгийн хэмжилтийн дүнг үнэлж, зөвшөөрөгдөх норм хязгаартай харьцуулан баталгаажуулжээ. Мөн сарын дундаж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гурван тохиолдлыг илрүүлэн, шалтгаан нөхцөлийг тодруулахаар холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж байгууллагууд цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад тогтмол хамруулж, цацрагийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг зөвлөж байна.

+ There are no comments

Add yours