Saturday, April 27 2024

Цахим сэтгүүлзүйн II форум боллоо

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сайтын холбоо хамтран “Цахим сэтгүүлзүйн II форум”-ыг өчигдөр зохион байгуулав. Тус форумд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, ХХЗХ-ны дарга С.Адъяасүрэн нар оролцов.Цахим сэтгүүлзүйн II форум болов

Форумаар GoGo.mn сайтын ерөнхий редоктар О.Ариунбилэг “Цахим орчин дахь мэргэжлийн сэтгүүлзүйн хөгжил, тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавьсан бол “Дижитал шилжилт” МПХҮХ-ны тэргүүн Ц.Чулуунзагд, “Цахим орчин дахь зохиогчийн эрхийн асуудал” сэдэвт илтгэлээр ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн мэргэжилтэн Н.Тэмүүлэн, “Нийгмийн мэдээллийн сүлжээ ба сэтгүүлзүй” сэдвээр Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктар М.Мөнхмандах нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.Харин өнөөдөр Редакторуудын улсын зөвлөгөөнтэй бол маргааш “Хараат бус сэтгүүлзүй” үндэсний форум-2018 болно.

+ There are no comments

Add yours

You May Also Like: