АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, түүний хүү “Монроуд” компанийн захирал Г.Тэнгис нарыг шалгаж байсан ч прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгожээ. Тэднийг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаараа АТГ-аас “Хөгжлийн банк нь Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан.

Ингээд нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн байгаа юм. Энэ компани нь УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын компани. Тиймээс гишүүний татаасаар уг компанид зам барих төсөвт өртгийг нэмж өгсөн байж болзошгүй” гэсэн тайлбарыг өгч байсан удаатай.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.