Энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 282 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 195 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 10 хүн гэмтэж бэртсэн.

-Хан- Уул дүүргийн Сонсголонгийн зам, “Хөнгө хан” дэлгүүрийн зүүн замд Deluxe  маркийн мотоциклийн жолооч Ц.Б нь Toyota Mark X М.Б жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч Ц.Б /нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон/ гэмтсэн.

-Дорноговь аймаг, Даланжаргал сум, тавдугаар багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Subaru маркийн автомашины жолооч А нь Дэу маркийн улсын дугааргүй Б мотоциклийн жолоочтой мөргөлдөж, жолооч Б нь нас барсан хэргийг Дорноговь аймгийн Сайшанд сумын замын цагдаагийн тасаг шалгаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.