Friday, April 26 2024

У.Хүрэлсүх: 268 мянган тн нүүрс хулгайлсан хүмүүсийг шалга

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймагт ажиллахдаа, 268 мянган тонн нүүрсийг урд хөрш руу хулгайгаар гаргасан асуудлыг шалгаж холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг даалгажээ. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энхболд Засгийн газрын тэргүүнд энэ талаар мэдээлсэн юм байна.  Тиймээс энэ асуудлыг биечлэн шалгах үүргийг Сангийн сайдад өглөө.

Мөн “цагдаа, тагнуул, аудитын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гаргаж, хулгай хийсэн хүмүүсийг тогтоон хариуцлагыг үүрүүл гээд “Улсын өмч, эд хөрөнгө болох уул уурхайн бүтээгдэхүүнээс хулгай хийж байгаа хүмүүс явах ёстой газартаа яваарай” гэж хэлжээ.

Ерөнхий сайдын үүрэг болгосноор ийнхүү хамтарсан ажлын хэсгийг байгуулахаар болсон байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: