Saturday, April 27 2024

Туркийн Ерөнхий сайдын айлчлалтай холбоотойгоор зам, гудамжид хамгаалалт гарна

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымын энэ сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэ үеэр Замын цагдаагийн албанаас хөдөлгөөн зохион байгуулалт хийж, зарим зам гудамж, талбайд хэсэгчилсэн байдлаар богино хугацаанд хамгаалалт хийх тул эрхэм жолооч, иргэд та бүхнийг хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөн зохицуулагч алба хаагчийн дохио зааварт хүндэтгэлтэй хандаж соёлтой зорчихыг уриалж байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: