Saturday, April 27 2024

“Эрдэнэс Тавантолгой”-г дүрмээ өөрчлөхийг шүүхээс даалгав

Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид ТУЗ-ийн хуралд оролцох боломжтой болох нь.

Хувьцаа эзэмшигчдийг ээлжит болон ээлжит бус хурлуудад саналын эрхтэй оролцуулах тухай тус компанийн дүрэмд тусгах талаар нэхэмжлэлийг Ч.Ганхуяг, Б.Баяр, Л.Наранбаатар  нар гаргаад байсан юм.

Шүүхээс уг нэхэмжлэлийг хэлэлцээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг өөрийн дүрмийг Компанийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөхийг даалгасан байна. Уг шийдвэрийн дагуу компани дүрмээ шинэчлэн Төлөөлөн удирдах зөвлөлийг дахин бүрдүүлэх шаардлагатай болж байгаа юм.

Мөн шийдвэрийг хэрэгжүүлбэл ирэх сард товлогдсон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хуралд хувьцаа эзэмшигчид оролцоно.

"Эрдэнэс Тавантолгой"-г дүрмээ өөрчлөхийг шүүхээс даалгав

+ There are no comments

Add yours

You May Also Like: