Сагсан бөмбөгийн үндэсний лигийн финалын тоглолт өнөөдөр эхэлнэ

MNBA-Үндэсний лигийн 2017/2018 улирлын Аваргын бөгжний төлөөх тоглолт эхлэхэд бэлэн боллоо. Баруун, Зүүн бүсийг тус бүр ганцхан хожигдолтой итгэлт төгс тэргүүлсэн хүчирхэг хоёр баг аваргын төлөө шалгаран үлдлээ. Тоглолт өнөөдөр буюу даваа гарагийн 19.00 цагаас МҮЭСТО-ны Спортын ордонд эхэлнэ.

Баруун бүсийн аваргаар Үндэсний лигийн 2016-2017 оны аварга Тордайн Ариунболд эзэнтэй Архангай Алтан Дорнодын Дайчид, Зүүн бүсийн аваргаар Ховдчууд эзэнтэй Ховд Шонхорууд гэсэн хүчирхэг багууд аваргын төлөө өрсөлдөх болно.

+ There are no comments

Add yours