“Нарантуул”, “Хархорин” захууд амарч байна

Сар шинийн баярын дараа томоохон худалдааны төв,захууд амардаг. Тодруулбал, “Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 16-23-ыг дуустал амарч, 24-ний өдрөөс эхлэн  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. “Хархорин”, “Барс” 1,2 худалдааны төвүүд, “Да хүрээ трейд” техникийн зах хоёрдугаар сарын 20–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж.  Харин “Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сарын 22-ныг дуустал амраад, 23-ны өдрөөс эхлэн ажиллана.

+ There are no comments

Add yours