Friday, April 26 2024

Ц.Нямдорж: Эрдэнэтийн асуудал нууцаас гарсан тохиолдолд би ярина

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавьсан тухайгаа Жаст группийн ерөнхийлөгч Ш.Батхүү хэлж байсан. Тус банк арбитрын шүүхэд хандаж мөнгөө нэхэмжилсэн талаар мэдээ ч гараад байгаа.

Энэ асуудалд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрдэнэтийн асуудал нууцаас гарсан тохиолдолд би энэ талаар ярина. Нууцын асуудал байгаа учраас би дэлгэдэггүй юм. Гарын үсэг хуурамч байсан гээд асуудал яригдаж байна. Үүнд хариулт өгөх газар АТГ. Хянаж байгаа газар нь прокурор” гэлээ.

Лондонгийн арбитрын маргаанаас ямар дүгнэлт гарсан нь өнөөдөр Засгийн газарт ирээгүй байгаа аж. 

+ There are no comments

Add yours

You May Also Like: