Монголбанканд тушааж байгаа алтны хэмжээ өсөх үү

Монголбанк нэгдүгээр сард 1,128 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 770 кг алт авч байснаас 358 кг-аар илүү буюу 46.5%-иар өссөн үзүүлэлттэй байна.

Нэгдүгээр сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш өндөр байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 103,531.75 төгрөг байлаа.

Монголбанкны алт худалдан авах үнэ өндөр байгаагаас шалтгаалан Монголбанканд тушааж байгаа алтны хэмжээ өсөх хандлагатай байна гэж Монголбанкнаас мэдээллээ.

+ There are no comments

Add yours