Хамгаалах бүс хэрэглээгүй “жолоочид”

Хууль зүйн сайдын тушаалаар “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам” батлагдан 2015 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс Монгол Улсад мөрдөгдөж эхэлсэн. Тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулах зорилготой энэхүү журмыг баримтлан ажиллаж байгаа. Монгол улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолоочийн бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй жолоочид жолоочийн зөрчлийн онооны журам үйлчилдэг.

2017 оны байдлаар улсын хэмжээнд 206,898 жолоочийн зөрчлийн оноо тооцсоноос жолоочийн оноо дуусч эрх түдгэлзсэн 1115 жолооч, зөрчлийн онооны урамшуулал олгогдсон 77832 жолооч, жолоочийн оноо сэргээгдсэн 904 жолооч бүртгэгджээ.

Монгол улсын жолоочийн бүртгэлийн сангаас гаргасан тоон үзүүлэлтээс харахад жолоочийн зөрчлийн есөн оноотой 90567 жолооч байхад нэг онооны үлдэгдэлтэй 613 жолооч байна. Замын хөдөлгөөнд оролцогч жолооч нь хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй зөрчилд 125894 тохиолдолд жолоочийн зөрчлийн оноо хасагдсан нь нийт оноо хассан тохиолдлын 60,8 хувийг эзэлж байна.

+ There are no comments

Add yours