Монгол Улсын хилээр орсон жуулчдын тоогоор БНХАУ тэргүүллээ

Манай улсын хилээр 2017 онд давхардсан тоогоор 5.9 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оноос 513.1 мянга буюу 9.4 хувиар өсжээ.

Улсын хилээр орсон зорчигчдын

  • 38.1 хувь нь Замын-Yүд,
  • 16.7 хувь нь Буянт-Ухаа,
  • 12.5 хувь нь Гашуун сухайт,
  • 12.3 хувь нь Алтанбулаг,
  • 5.9 хувь нь Шивээ хүрэн,
  • 14.5 хувь нь бусад боомтоор орсон байна.

Улсын хилээр 2017 онд гадаадын 542.7 мянган хүн орсон нь өмнөх оноос 71.5 мянга буюу 15.2 хувиар өсжээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын

  • 37.2 хувийг БНХАУ-ын иргэд,
  • 20.3 хувийг ОХУ-ын иргэд,
  • 14.1 хувийг БНСУ-ын иргэд,
  • 4.3 хувийг Япон улсын иргэд,
  • 3.3 хувийг АНУ-ын иргэд,
  • 2.7 хувийг Казахстан улсын иргэд,
  • 18.1 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.

Давхардсан тоогоор 2.4 сая иргэн 2017 онд гадаадад зорчсоноос 1.8 (73.5%) сая нь хувийн журмаар зорчжээ.

 

Эх сурвалж: ҮСХ

+ There are no comments

Add yours