Saturday, April 27 2024

Б.Лхагва: “Магнай трейд” компанийн эрхийг цуцлах хүсэлт хүргүүлнэ

Шатахууны жижиглэнгийн үнэ  нэмэгдсэнтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэл хийж байна.

Тус газрын дарга Б.Лхагва “Өрсөлдөөний тухай хуулийн хүрээнд Засгийн газар, хувийн хэвшил хамтарсан ажлын хэсэг 2016 оноос хойш ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд долоон удаа хуралдаж, үнэ тарифт өөрчлөлт оруулах, татварыг бууруулах өсгөх тухай шийдвэр гаргаж ирсэн. Үнэ тариф нэмэх асуудлаар нефть импортлогч компаниуд байнга санал тавьж ирсэн ч Засгийн газар тухай бүрт нь тодорхой арга хэмжээ авсаар ирсэн. Нефть импортлогч компаниуд үнээ нэмэх саналыг байнга хэлдэг учраас аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг сонсч, зөвлөмж өгсөн. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага оролцсон хамтарсан зөвлөл ажиллаж байхад үнэ тарифтай өөрчлөлт оруулж, хомсдол үүсгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. “Магнай трейд”, “Шунхлай” зэрэг компани өнгөрсөн хугацаанд үнээ нэмж байсан. Гэтэл нэгдүгээр сарын 9-нд хамтарсан зөвлөл хуралдасны дараа зарим аж ахуйн нэгж үнээ нэмсэн. Хомсдол үүсгэж, хязгаараллт тогтоож байгаа нь манай газраас удаа дараа зөрчил гаргасан зарим аж ахуйн нэгжид эрхийг түдгэлзүүлэх санал гаргаж байна. “Магнай трейд” компанийн эрхийг цуцлах саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яаманд хүргүүлж байна. Хомсдол үүсгэх, засвартай нэрээр хомсдол үүсгэж байгаад зөрчлийн хэрэг гэж шалгаж эхэлсэн” гэлээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: