Saturday, April 27 2024

Нэр бүхий таван компанийг татан буулгалаа

Байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй, их хэмжээний өртэй, санхүү хөрөнгийн эх үүсвэргүй гэх шалтгаанаар төрийн өмчийн зарим компанийг татан буулгажээ.

Засгийн газрын хуралдаанаар төрийн болон төрийн оролцоотой  аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежментийг сайжруулах, үргүй зардлыг багасгах шийдвэрийн дагуу зарим компанийг нэгтгэж, “Аж үйлдвэрийн цогцолбор”, “Монгол тариалан цогцолбор”. “Монгол мах корпорац”, “Монгол тамга”, “Автозамын тоног төхөөрөмжийн хүрээс” зэрэг компанийг татан буулгасан байна.

Мөн 2018-2020 онд төрийн өмчийн зарим компанийг хувьчлах хуулийн төсөл боловсруулж байгаа аж.

+ There are no comments

Add yours

You May Also Like: