Засгийн газрын хуралдаанаар төрийн болон төрийн оролцоотой  аж ахуйн нэгжүүдийн удирдлага, менежментийг сайжруулах, үргүй зардлыг багасгах шийдвэрийн дагуу зарим компанийг нэгтгэж, “Аж үйлдвэрийн цогцолбор”, “Монгол тариалан цогцолбор”. “Монгол мах корпорац”, “Монгол тамга”, “Автозамын тоног төхөөрөмжийн хүрээс” зэрэг компанийг татан буулгасан байна.

Мөн 2018-2020 онд төрийн өмчийн зарим компанийг хувьчлах хуулийн төсөл боловсруулж байгаа аж.