Том ялгаа

Ерөнхийлөгч эмнэлгээр орж л дээ. Сошиал орчинд энэ нь сайн муу гээд л бөөн маргаан мэтгээн тэмцэл. Очих ёсгүй байсан л гэнэ, гэнэтийнх биш байсан л гэнэ. Үгүй тэгээд яах ёстой байсан юм болоо. Монгол хүн монгол эмнэлгүүдээр л орж юу нь болохоо байчихваа. Тэгж ярих юм бол би ч ордог. Намайг эмнэлгээр орсны дараа хэн ч ингэж шуугидаггүй. Харин би энэ шуугианд атаархаж байгаа юм биш. Зүгээр л гайхаж байна. Төрийн нэг институцийн хувьд ирж байгаа шинэ онд ажлаа юунд чиглүүлж юуг илүүтэй анхаарч ажиллах вэ гэдгээ л тодорхойлох зорилготой явж байгаа шүү дээ. Би тэгж л харж ойлгож байна. Тэрнээс аль эмнэлгийн даргын энгэрт ямар одон медаль гялалзаж байна вэ гэдгийг харах гэж очоогүй нь л ойлгомжтой. Тэгээд ч ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хэн нь ч хаана ч гэнэт очдоггүй. Тийм гэнэтийн юм хаана ч хэзээ ч байгаагүй байх ч ёсгүй. Тэр бүү хэл салбарын сайд салбарынхаа аль нэг хэсэгт очиход мэдээлэл тэнд алин цагийн хүрсэн байдаг. Юугаа үзүүлж харуулах, ямархуу байх вэ гэдэг бол харин өөр хэрэг. Манайхан ер нь л нэг тийм сонин зантай ш дээ. Хүнд муугаа үзүүлэхгүй гэдэг. Эртийд ерөнхий сайд гэр хороололоор очсон л байна лээ. Бэлдсэн айлд очсон гээд л хэсэг шуугисан.
-За би очино шүү айл бэлдүүлж байгаарай гэж ерөнхий сайд хэлээгүй нь хэнд ч ойлгомжтой ш дээ. Нэг ийм арчаагүй зангаа одоо татацгаамаар байна шүү. Ерөнхийлөгчид санхүүгийн эрх мэдэл байхгүй. Түүнийг УИХ шийддэг. Гэхдээ төсвийн хуваарилалтад анхаарал хандуулж зарим нэг үр ашиггүй зардлыг өөр зүйлд зарцуул гэж шаардах хориг тавих эрх бий. Түүнийхээ хүрээнд л явж байгаа хэрэг. Ирэх онд дахиад л замын боржин хашлагуудыг солиод унах шийд засгийн газар хотын удирдлага гаргачихвал түүнийхээ оронд эмнэлгүүдэд ийм тийм юм хий гэж шаардлага хүргүүлэхээр явж байгаа хэрэг шүү дээ. Ёолконд очих, эмнэлэгт очих хоёрын ялгаа энд л байгаа юм шүү дээ. Хар тэнттэй шилний цаанаас гудамжны гялсхийгээд өнгөрөх хөдөлгөөний алдаг оног харах, өөрөө дунд нь алхаад харах хоёр өдөр шөнө шиг ялгаатай тэгээд л замын хөдөлгөөнд явган оролцож. Адаглаад л хүмүүс ямархуу өнгө төрхтэй байна царай их алдаж үү, юү өмсөж зүүж вэ энэ тэр гээд харах юм алийг тэр гэхэв. Шударга байцгааяа гэж хашгирах шударга байхыг эрмэлзэх хоёр ялгаатай шүү.

Enkhbold Dorjzovd

+ There are no comments

Add yours