Шинэ Засгийн газар жилийн найман хувийн хүүтэй олгогддог ипотекийн зээлийн журмыг өөрчлөхөөр ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүдийг орон сууцанд хамруулах шаардлага бий. Гэвч урьдчилгаа 30 хувь төлөөд орон сууцанд орох иргэд ховор байгаа тул ипотекийн зээлд тавигддаг нөхцөлүүдийг өөрчлөх шаардлагатай гэж Засгийн газар үзжээ. Зээлийн журам өөрчлөгдсөн нөхцөлд 30 хувийн урьдчилгаа 20 хувь болж буурах боломжтой. Мөн ипотекийн зээлийг арилжааны банкаар дамжжлах уу, үгүй юу  гэдэг асуудал ч хөндөгдөж буй ажээ.

Сануулахад, ипотекийн зээлийг 2013 оны зургадугаар сараас эхлэн хэрэгжүүлснээр 90 мянга орчим айл өрх хамрагджээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.