УРЬДЧИЛСАН БАЙДЛААР “ШАЛТГААН ТОДОРХОЙГҮЙ ХИМИЙН БОДИСЫН ХОРДЛОГО” ГЭЖ ҮЗЖЭЭ

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтэс болон холбогдох мэргэжилтнүүд Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрийн хордлогын голомтод ажилласан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд, Дархан-Уул аймагтай цахимаар холбогдож, хордлогын одоогийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын чиглэлийн талаар ярилцлаа.

Одоогийн байдлаар хордлогын шинж илэрсэн 51 хүнээс 31 нь аймгийн НЭ-т хэвтэн эмчлэгдэж, 20 хүн өрхийн эмчийн хяналтад байна. 3 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа талаар тус аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл мэдээллээ. Холбогдох албаныхан “шалтгаан тодорхойгүй химийн бодисын хордлого” гэсэн урьдчилсан дүгнэлт хийж, голомтыг цомхотгох хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Тархвар судлал, лабораторийн шинжилгээг үндэслэн нян, вирусийн гаралтай халдварт өвчин байх магадлалыг үгүйсгээд байна.

НЭМҮТ-өөс бүртгэгдсэн үйл явдлыг “өндөр” эрсдэлийн зэрэгтэй гэж үнэлэн, Дархан-Уул аймгийн Шуурхай удирдлагын нэгж идэвхжилийн горимд шилжин ажиллаж байна.

+ There are no comments

Add yours