ТОМУУГИЙН ВАКЦИНД 51361 ХҮН ХАМРАГДЖЭЭ

Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 24-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 51361 хүн хамрагджээ.

Тухайлбал, улирлын томуугийн вакцинаар өндөр настан, архаг өвчтэй хүн 11213, эрсдэлт бүлгийн хүүхэд 1091, жирэмсэн эмэгтэй 1550, сонгогдсон цэцэрлэгийн хүүхэд 21107, цэцэрлэгийн багш 3533, сургуулийн багш 6344, эрүүл мэндийн байгууллагын ажилчид 3596, бусад байгууллагын албан хаагчид 2339, сайн дурын дархлаажуулалтанд 588 иргэнийг хамрагдсан байна.

+ There are no comments

Add yours