Хуульд зааснаар Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ирэх арванхоёрдугаар сарын 5-нд багтаан батлах ёстой.

Гэвч Улаанбаатар хотын дарга 2018 оны нийслэлийн төсвийг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хараахан өргөн бариагүй байгаа юм.  Энэ асуудлыг бид албаны хүнээс тодруулахад “Улаанбаатар хотын ирэх оны төсвийн төслийг удахгүй өргөн барина” гэх хариулт өглөө.

УИХ энэ сарын 15-нд багтаан 2018 оны төсвийн хуулийг баталсан. УИХ-аас ирэх оны төсвийн хуулийг баталсны дараа аймаг, нийслэлийн төсвийн хуулийг өргөн барих эрх үүсдэг. Ингэхдээ УИХ-аас баталсан төсвийн багцад нийцүүлж ажлаа төлөвлөх шаардлагатай болдог. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ирэх оны төсвийн хуульд тодотгол хийхгүй гэдгээ мэдэгдээд буй. Тиймээс аймаг, нийслэлийн удирдлагууд төсвөө маш сайн төлөвлөж байж, Иргэдийн хуралдаа мэдүүлэхгүй бол төсөв тодотгох боломжгүй тул эргээд хариуцлага үүрэх болж буй.

Нөгөө талаас ирэх онд юу хийх шаардлагатай вэ гэдэг талаар иргэдийн саналыг сонсохоос эхлээд өргөн барихын өмнө хийх ажил олон байгаа нь зөвхөн нийслэлээр тогтохгүй аймгуудын хувьд ч энэ жил төсвөө цаг тулган хэлэлцэх шаардлагатай тулгаж байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.