Үүнээс гэмт хэргийн 154, зөрчлийн 1323, согтуугийн 106, зам тээврийн  ослын 343, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 85-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Гарсан гэмт хэргүүдээс 27-г нь шуурхай илрүүлжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт “Авто угаалгын газраас эд зүйл алдлаа” гэсэн мэдээллийг шалгахад Сонгинохайрхан дүүргийн иргэн 28 настай эрэгтэй авто угаалгын газрын цонхыг эвдэн, БНХАУ-д үйлдвэрлэсэн 220вт гагнуурын аппарат, угаалгын бодистой саарал цүнх зэрэг эд зүйлийг хулгайлсныг илрүүлэн шалгаж байгаа ажээ.