Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Гүүд Нэйборс олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газартай 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулан “Хүүхдийн эрхийн цахим сургалт” төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм.
Тус төслийн хүрээнд хүүхдийн эрх-хамгааллын асуудлаар үндэсний хэмжээний судалгаа хийх, хүүхдийн эрхийн талаарх төрийн албан хаагчдын мэдлэгийг нэмэгдүүлэх, чадавхжуулах цахим сургалтын модуль бэлтгэх, иргэд, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр телевизийн цуврал нэвтрүүлэг хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар түгээх үйл ажиллагааг хамтран амжилттай хэрэгжүүллээ.
Хамтын ажиллагааны хүрээнд “Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааны ажлыг 8 аймаг, 16 сум, Улаанбаатар хотын 7 дүүрэгт хийж, судалгааны үр дүнгийн талаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлд тусган 2017 оны 3 дугаар сард УИХ-д өргөн барьсан билээ.
Энэхүү илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо 2017 оны 10 дугаар сарын 17-ны хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
УИХ-ын байнгын хороодоос илтгэлд тусгагдсан асуудлуудыг анхааран үзэж, ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртөж буй охидын эрхийн асуудалд төрөөс онцгой анхаарал хандуулж, энэ талаар холбогдох Байнгын хороодын төлөөллийн оролцоотой Ажлын хэсэг байгуулагдахад Гүүд Нэйборс ОУБ-тай хамтран хийсэн судалгаа ихээхэн түлхэц өгсөн билээ.
Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд төрийн албан хаагчид, үүрэг хүлээгчдийн хүүхдийн эрхийн талаарх үүрэг, хариуцлага, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчид зэрэг насанд хүрэгчдийн төдийгүй хүүхэд, өсвөр насныхны хүүхдийн эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн зөрчлийг таньж, мэдээлдэг чадвар, дадлыг суулгах шаардлагатай.
Тиймээс төслийн хүрээнд хийсэн төрийн албан хаагчдад зориулсан цахим сургалтын модуль, иргэдэд зориулсан 10 цуврал кино зэрэг нь манай улсад тулгамдаж буй хүүхдийн эрхийн олон асуудлыг шийдвэрлэхэд үр нөлөөгөө өгч, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрахад хувь нэмэртэй юм.
Монгол хүүхдүүдийн сайн сайхан амьдрал, тэднийг ирээдүйд хариуцлагатай, хүний эрхийг хүндэтгэдэг, хүнлэг иргэн болгож төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулсан дээрх бүх ажлыг сэтгэл, зүтгэл гарган хийсэн Гүүд Нэйборс ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал ноён Пак Дун Чол болон түүний ажлын албаны нийт ажилтнууд, судалгааны зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, хамтрагч бусад байгууллагуудад Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс талархал илэрхийлж 2017 оны 11 дүгээр сарын 10-нд хаалтын ажиллагаанд оролцлоо.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...