Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаан 11 цагт, гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.1-д заасны дагуу Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн тогтоолын төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Тогтоолын төслийн 3 дугаар заалтын 1 дэх дэд заалтыг “1/Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөөг 2018 оны 01 дүгээр сард багтаан баталж хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг олон улсын байгууллагаас тогтоосон стандарт, зөвлөмжтэй 2018 оны 07 дугаар сард багтаан нийцүүлж, хэрэгжилтийг 2018 оны 10 дугаар сараас өмнө хангах” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.0 хувь нь дэмжлээ.

Г.Намуун

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.