ОУВС-гийн Ази Номхон далайн бүсийн oлон улсын хуралд оролцжээ

Монголбанк, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл 2017 оны 11-р сарын 8-9-ний өдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдсан ОУВС-гийн Ази Номхон далайн бүсийн офисийн (IMF Office for Asia and Pacific) 20 жилийн ойд зориулсан олон улсын хуралд оролцов. Энэхүү нэгж нь Азийн бүс нутаг дахь ОУВС-гийн гол гүүр бөгөөд судалгаа шинжилгээ, хамтын ажиллагаа болон сургалт хөгжлийн ажлыг зохион байгуулдаг аж.

Тус үйл ажиллагаанд Азийн орнуудын төв банк болон сангийн яамны удирдлагууд, эрдэмтэн судлаачид цугларан бүс нутгийн тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлт, цаашид тулгарч байгаа сорилтуудын талаар бүлэг хуралдаануудыг өрнүүллээ.

Ёслолын арга хэмжээний үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэндчилгээний үг хэлж, ойн дурсгалын зүйлийг ОУВС-гийн тэргүүн Кристин Лагардад гардуулав.

Түүнчлэн, хуралд оролцсон төлөөлөл Японы Сангийн яам, ОУВС болон Японы хамтын ажиллагааны агентлаг (Жайка)-ийн төлөөллүүдтэй албан уулзалтууд хийн, Монгол Улсын эдийн засгийн байдал, хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.

+ There are no comments

Add yours