Малчдаас нэг хувийн хөрөнгийн албан татвар авдаг болбол 135 тэрбум төгрөг төсөвт төвлөрнө гэсэн санаачилгыг УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл гаргажээ.

Малчдын хөрөнгө бол мал.  2009 оноос өмнө малчид малынхаа тоо толгойноос хамаарч малын хөлийн татвар төлж ирсэн ч УИХ-аас 2009 онд малын хөлийн татварыг тэглэх шийдвэр гарснаар өнгөрсөн найман жилийн турш малчид улсад татвар төлөөгүй юм.

Эдийн засагчдын зүгээс үе, үеийн Засгийн газарт хандаж, малын хөлийн татварыг сэргээх хуулийн төсөл санаачлахыг уриалж ирсэн. Энэ хугацаанд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед малчдад малын хөлийн татвар ногдуулах хуулийн төсөл санаачилсан ч тухайн үеийн УИХ батлах боломжгүй гэж үзсэнээр төсөл төрхөмдөө буцаж байв.

Харин одоо У.Хүрэлсүхийн танхим малчдад хөрөнгийн албан татвар ногдуулах хуулийн төсөл санаачлах уу, үгүй юу гэдгийг харах л болж байна.

Г.Хорол

Сэтгэгдэл үлдээх

4 thoughts on “Малчдад 1 хувийн татвар ноогдуулахад 135 тэрбум ‘төсөв’төвлөрнө”

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.