Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр “Бүргэдчин охин” нэрээр олон улсад алдаршаад буй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын “Зайяед” сургуулийн 11-р ангийн сурагч Айшолпан Нургаевийг хүлээж авч уулзан баяр хүргэлээ.

10 наснаасаа бүргэд сургаж эхэлсэн охины амьдралаас сэдэвлэсэн “Бүргэдтэй анчин” кино энэ сарын 2-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Азийн нийгэмлэгийн их наадмаас “Ази тивийг өөрчлөгч иргэн” хэмээх шагнал хүртсэн байна.

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эмэгтэй хүн ямар агуу хүч тэнхээтэй, эр зоригтой, хурдан шаламгай, дайчин давшингуй, тэсвэр тэвчээртэй байдаг юм бэ гэдгийг дэлхий ертөнцөд харуулж, улсынхаа нэрийг таниулж байна. Чамд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Эрэлхэг зоригтой охин өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ Ерөнхий сайдын мэндийг хүргээрэй гэлээ.

Эмч болох мөрөөдөлтэй. Гэсэн ч кинонд тоглосных нь дараагаар түүнд Харвард болон Лондонгийн их сургуулиас суралцах эрх олгон, оюутнаар элсүүлэх хүсэлтээ ирүүлсэн байна. Кинонд тоглох хэдий сайхан ч эмч болох мөрөөдөл минь хэвээрээ гэж Н.Айшолпан охин Ерөнхий сайдад ярилаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.