Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл нь хүүхэд, эхчүүдийн бие махбодид зайлшгүй шаардлагатай аминдэм, эрдэс бодисын өдрийн хэрэгцээг хангадаг тул биеийн дархлааг сайжруулж бичил тэжээлийн дутлаас сэргийлдэг байна. Мөн хүүхдийн хооллох дуршлыг нэмэгдүүлж, өсч, хөгжих, сурах чадварыг нэмэгдүүлдгээрээ өндөр ач холбогдолтой юм.