БОАЖ-ын сайдаар томилогдсон Н.Цэрэнбат  БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролоос тамгаа гардаж авч, үүрэгт ажилдаа орлоо. Тамгаа хүлээлцэх ажиллагаанд Шадар сайд Ө.Энхтүвшин байлцсан бөгөөд тэрбээр БОАЖ-ын сайд асан Д.Оюунхоролын үед энэ яам үндсэн чиг үүргийнх гэдгээ хадгалж чадсан. Д.Оюунхорол гишүүн БОАЖ-ын сайдаар 2 удаа сонгогдон ажиллахдаа маш сайн ажилласан гэдгийг энд дурьдах нь зүйтэй. Түүний эхлүүлсэн бүхнийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээгээд БОАЖ-ын шинэхэн сайд Н.Цэрэнбатад амжилт хүссэн юм.

БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол шинэ сайдад хандан “Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. Мэргэжлийн баг хамт олонтойгоо олон ажлыг хамтарч эхлүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын томоохон хуулиудыг батлуулсан хэдий ч хүлээгдэж буй асуудал байгаа. Тиймээс эхлүүлсэн ажлуудыг маань үргэлжлүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд УИХ-ын гишүүнийхээ хувиар та бүхэнтэй цаашид хамтарч ажиллах болно. Алжын өндөр амжилт хүсье” хэмээлээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Засгийн газрын бүрэлдэхүүн солигдсон ч үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх ёстой гээд энэ ч утгаараа байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлогыг хэвийн үргэлжлүүлж ажиллахаа энэ үеэр мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.