Friday, April 26 2024

Ерөнхий сайд гурван сайдын хамтарсан гэрээг цуцлахаа мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гурван сайдын хамтарсан журмыг цуцална гэдгээ УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдлээ. Хүчирхийлэл, гэмт халдлагад өртсөн балчир хүүхдүүдийн гэмтлийн зэргийг тодорхойлоход үнэ тариф тогтоосон байдаг байна. 2017 оны тавдугаар сарын 3-ны өдөр ХЗДХ-ийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан журмаар шүүх шинжилгээний үнэ тарифыг хоёр дахин нэмж тогтоожээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “жилдээ нийслэлийн хэмжээнд 5 сая 300 мянган төгрөгийг энэ хураамжаас төвлөрүүлдэг. Улсын хэмжээнд 8 сая орчим төгрөгийн орлого төсөвт төвлөрдөг мэдээ авлаа. Өвдөж, зовсон, хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдүүдээс Монголын төр 10 мянган төгрөг нэхээд сууж байхаасаа ичих ёстой. Та бид адилхан үр хүүхдүүдтэй улс. Тиймээс засгийн газар бүрэлдэж дуусмагц эхний хуралдаанаар өнөөдөр эсвэл маргааш энэ шийдвэрийг яаралтай цуцална” гэлээ.

Г.Намуун

+ There are no comments

Add yours

You May Also Like: