Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро хоногт олзворлож буй нефтийг багасган үнийг нь өсгөх талаар ОПЕК болон гишүүн бус улсуудын уулзалт зохион байгуулах хэрэгтэй болоод байгааг цохон тэмдэглэв.

Энэ саналыг тэрээр ОХУ, Белорусс, Туркд айлчлах үеэрээ санал болгосон юм байна. Нефтийн олзворлолтыг хоногт 1.8 сая баррел болгон багасгах 2016 оны “ОПЕК+” гэрээ 2018 дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Харин энэ талаар уулзалт хийж дахин тохиролцох саналыг одоогоор Саудын Арав, Кувейт, Венесуэл, Ангол болон ОХУ дэмжээд байгаа аж.

Г.Намуун

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.