Монгол Улсад хар тамхины төрөл мансууруулах бодис оруулж ирэн зарж борлуулж байсан Нидерландын Вант улсын иргэн Вандэр Харст Фридтжоф гэгчийг цагдаагийнхан саатуулсан байна. Тэрбээр  өөрийн улс орноос шуудан илгээмж ашиглан  мансууруулах бодисыг олон удаагийн үйлдлээр Монгол Улсад оруулж ирж зарж борлуулж байсныг  цагдаагийн алба хаагчид урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.

Тэрбээр тус хэргийг ганцаараа үйлдээгүй бөгөөд Монгол Улсын долоон иргэнийг холбогдуулан шалгаж байгаа аж. Хэрэгт холбогдсон этгээдүүдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 0461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм байна.  Тэд нараас эд мөрийн баримтаар “ЛСД” гэх нэршилтэй мансууруулах бодис, каннабисын төрлийн мансууруулах үйлчилгээтэй ургамлыг илрүүлэн хурааж авсан хэмээн холбогдох эх сурвалж өгүүлсэн юм.

Уг хэрэгт холбогдсон этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулсан гэх үндэслэлээр шалгаж буй аж.

С.Нямдорж

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.