У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлжээ.

С.Жавхлан: Өмнө нь Шадар сайд нэртэй сэтэр зүүсэн нөхдүүдээс илүү сайн ажилласан гэж бодож байна. Одоо Ерөнхий сайд болоод илүү сайн ажиллана гэж итгэж байна. Баянзүрх дүүрэг удирдлагагүй байна. Одоо болтол Засаг даргагүй байгаа. Баянгол дүүрэгт хүмүүс өлсгөлөн зарлаж байна. Энэ бүхэнд анхаарлаа хандуулаарай” гэж захижээ. Улсын хурлын гишүүн С.Жавхлан бол шударга төрийн түшээд гэж хүмүүс ярьдаг. Учир нь түүнийг асуудлыг бодитоогоор үнэлж чаддаг, хэлэх гэсэн үгээ шууд хэлж, хэн нэгэн тал засдаггүй гэж үздэг аж. Гэсэн ч тэрээр хэлж ярьсан шигээ дорвитой үйлдэл хийж байгааг би лав үзсэнгүй. Тэрээр ярьдаг шигээ хуулийн төсөл боловсруулж  УИХ-д өргөн барьсныг  санахгүй байгаад миний гайхшрал оршино.

Л.Болд: -У.Хүрэлсүх ард түмний итгэл сэтгэлийг өвөртлөн орж ирж байна. Ерөнхий сайдад нэр дэвшигч “Хууль сахиулагчаас бус хуулиас айж амьдрах ёстой” гэж хэлсэн. Энэ бол зөв логик. Гэтэл харин одоо хууль хамаагүй. Түүнийг хэрэгжүүлж буй хүмүүсээс нь айдаг болоод байна. Бид энэ асуудалд цэг тавихгүй бол болохгүй нь. С.Зоригийн хэргийг нээлттэй болгооч гэж дэлхий дахин хүсч байна. Тиймээс энэ асуудлыг нээлттэй болгож ард түмэндээ танилцуулмаар байна.  УИХ-ын сайд нарын  дотроос хамгийн тэмтрэгддэггүй, хувийн гэх асуудлуудынхаа талаар ам нээдэггүй, гадагшаа зөвхөн ажил хэргийн байр сууриудаа л цацдагаараа ялгардаг гэж сэтгүүлч Ганчимэг түүнийг тодорхойлжээЗарим хүмүүс “Аймхай амьтан”, “Бөөрөнхий”, “Болд зориггүй” гэх мэт хариултууд бас ирдэг гэж дурьджээ. Тэр ч үүнийг үгүйсгээгүй аж.  

Я.Санжмятав: -Олон нийт таны талд байлаа. Харин одоо томилогдохтой зэрэгцээд нийгэм, олон нийт танаас ажил ажлын үр дүн шаардана шүү. Бүх ачаа таны нуруун дээр ирнэ. Эдийн засгийн асуудал хүнд байгаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУВС-тай хамтарч тодорхой амжилт гаргасан гэж бодож байна. Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн нарын боож баглаад ирсэн зүйлсийг битгий задлаарай. Хүүхдийн мөнгийг заавал үргэлжлүүлэн 100 хувь олгоорой. Та бол цөөнх шүү. АН-тай нийлж олонхи болж байгаа” гэжээ. Я.Санжмятав шинэхэн ерөнхий сайдад пялдага зан гаргав. Түүний хэлснээр бол зэрлэг чонын сүрэгт бяцхан хурга олзлогдсон бололтой.

Ямартай ч гишүүд шинэхэн ерөнхий сайдаас ажилдаа хариуцлагатай байж, нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудад оновчтой шийдвэр гаргахыг хүсэж байгаа ажээ.

С.Нямдорж