Япон улсаас приус маркийн машиныг хямд үнээр худалдан авахад нь зуучилж өгөх нэрээр 76 иргэнээс 380 сая төгрөгийг авч залилсан Т.Идэрийн хэргийг өчигдөр  Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүжээ.

Хоёр сарын өмнөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн урьдчилан хэлэлцүүлгийн явцад шүүгч Б.Ариунхишиг  мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй гэж үзэн  прокурор руу буцаасан байна.

Шүүгдэгч Т.Идэр нь  ах, эгч дүү нарын хамт “Блью Винд” гэх компани байгуулж Япон улсаас хямд үнээр  иргэдэд автомашин худалдан авахад нь зуучилж өгнө гэх нэрийдлээр иргэдээс их хэмжээний мөнгө залилж авсан аж. Тодруулбал, тус компани 76 иргэнээс 380  сая төгрөгийн урьдчилгаа авсан байна. Гэтэл одоог хүртэл дээрх иргэдээс нэг нь ч автомашинаа аваагүй залилуулжээ.

“Блью Винд” тус компани нь 2016 оны есдүгээр сараас хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 76  хүнд приус маркийн автомашиныг оноос нь хамаарч 4-10 сая төгрөгийн хооронд зуучилж өгнө гээд иргэдээс урьдчилгаа  авсан байна. Ингэхдээ нэг иргэнээс хамгийн багадаа дөрвөн сая 250 мянган төгрөг авчээ.

Тус компани нь өөрсдийн мэдээллээ интернет дэх зарын сайтуудад байршуулж, сонирхож ирсэн үйлчлүүлэгч нарт “20 хоногоос нэг сарын хугацаанд автомашиныг оруулж ирнэ” хамгийн найдвартай гэж амлалт өгч газар дээр нь гэрээ байгуулж түүнийгээ нотариатаар баталгаажуулж иргэдийг хуурдаг байжээ. Одоогоор “Блью Винд” гэх компанийн захирал Т.Идэр нь  хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож буй юм. Тэрбээр 1992 онд төрсөн. Өмнө нь мөн залилангийн хэрэгт холбогдож байсныг эх сурвалжууд онцлов.

УУДАМ

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.